Таны CPU дэлхийн хэддүгээрт жагсаж байна вэ

http://www.cpubenchmark.net/cpu_list.php
СПҮ-нийхээ performance -г сайн мэдэхгүй quad core, 3.4ghz гэдгээс өөр юм мэдэхгүй бол энэдээс сайхан тест хийгээд оноогоор нь жагсаасныг харчих. Өөрөө ч мэдэхгүй байж худлаа үнэн миний СПҮ чинийхээс илүү, яагаад гэвэл dual core 2.2ghz, чинийх dual core 1,8ghz энэтэр гэсэн их мэдэгчтэй зөндөө л таарч явлаа. Ялангуяа AMD, Intel-н CPU-нүүдийг хооронд нь харьцуулах гэж дуусашгүй маргаан дэгддэг. Ингэж маргалдаж байхаар ядаж эндээс баталгаа нотолгоотой баримт хараад маргалдвал өөр. Hardware-р дагнасан томоохон сайтууд passmark-н хийсэн benchmark-г жишээ авсан байдаг. Тэгэхээр benchmark хийхдээ algorhytm нь үнэн зөв гэдэгт итгэж байна. Миний яг одоо сууж байгаа i7-860 5558 оноогоор 45-т цохиж явах юм. Саяхан гарж сайшаал, гомдлыг их дагуулаад байгаа Sandy bridge архитектурын i7-2600k, i7-2600 8, 10-р байранд заларсан байна. Энэ янзаараа 2011 суурьтай СПҮ-нүүд овоо юм гарахнээ.

Дэлхийн хамгийн анхны веб сайт

Хүмүүс интернэт интернэт гээл шагшин магтан дуулаал байдаг. Интернэт гэгч анх гарч ирээд веб амь оруулагчийг бүтээгээгүй байсан бол интернэт дэлхийгээр глобал хүрээнд ингэж тархахгүй байсан байх.
Дэлхий дээрх бүх пк-ууд хооронд холбогдлоо гээд өөрийнхөө хүссэнээр аялж аливаа өгөгдлийг харуулчих вэб сайт түүнийг унших веб браузер байхгүй бол интернет нь тийм ч гайхалтай биш байх байсан нь ойлгомжтой. Үүнийг дагаад интернэтийг түгээн тархаахад асар олон хөрөнгө оруулалт хийхгүй байх байсан.
Тэгвэл вэб сайт, вэб браузерыг бүтээж хүн төрөлхтний хөгжилд асар их тус хүргэсэн хүнийг Бернерс Ли гэдэг. Бусад нээлтээс онцлогтой нь тэрээр энэ бүхнийг гав ганцаараа бий болгосон. Бий болгоод зогсохгүй түүнийгээ хүн бүхэнд нээлттэй, үнэгүй ашиглуулахын төлөө тэмцсэн. Үнэнийг хэлэхэд хүмүүс түүнийг Билл Гейтс, Ларри Пейж нар шиг сайн мэддэггүй. Мэдээж Бернерс Ли анхны веб сайтыг бүтээгээгүй байлаа гээд хэзээ нэгэн цагт өөр хүн бүтээж болох ч интернетийн хөгжлийг түргэсгэнээрээ асар их гавъяатай. htpp://info.cern.ch -г 1991 оны 08 сарын 6-ны өдөр даян дэлхийн сервер дээр байрлуулсан бөгөөд ердөө ганц нүүр хуудастай тэрэндээрээ даян дэлхийн веб сүлжээ хэрхэн ажилладаг, браузерийг хэрхэн ашиглах болон веб сервэр яаж ачааллах талаар бичсэн байна. Удахгүй 6 сар орчмын дараа дэлхийн хамгийн анхны веб сайт мэндэлсний 20 насны ой болох гэж байгаа юм байна.

Веб сервер

Web server – Веб сервер – Энэ нь интернэтэд вэб хуудасуудыг хадгалж байдаг, Web browser-н хүсэлт тавьсаны дагуу хүссэн вэб хуудасыг нь интернэтээр илгээж байх үүрэгтэй өндөр хүчин чадал бүхий тусгай компъютерууд юм. Yүнийг та ерөөсөө асар олон лангуутай тэднийгээ бусдад түрээсэлж байдаг үзэсгэлэн худалдааны байшинтай адилтган үзэж болно.
Та тэндээс нь нэг лангуу түрээслэн авч өөрийнхөө вэб хуудасыг тавихын тулд та түрээсийн төлбөр буюу “hosting charge” төлөх хэрэгтэй болно. Нэгэнт ингэж тависан хуудасыг дэлхийн аль ч булангаас интернэтэд холбогдсон хүн үзэх боломжтой. Харин энэ байшингийн эзнийг “host” гэж нэрлэнэ. Ингээд өдөр бүр сая сая ийм Web server-үүд хэдэн арван сая хэрэглэгчийн Web browser-н хүссэн вэб хуудасыг нь дамжуулж байдаг асар том сүлжээг бид Интернэт гэж нэрлэдэг. Веб сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог юм. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.

Web hosting – Веб хостинг, Hosting server – Хостинг сервер гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайг худалдаж аван, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь бусдад харагдах боломжтой болдог.
Хостинг серверүүд нь дотроо

* Shared (хуваасан) – Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг. Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг.
* Virtual Private Server (VPC) – Хийсвэр хувийн сервер – Shared серверийн адил нэг компьютер дээр хэд хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусд нь сервер мэт зохицуулдаг бөгөөд сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана. Жишээлбэл 2000мб RAM-тай серверт 4 VPS серверийг 500мб RAM-тайгаар үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нэг серверийг 4 хүн л эзэмшинэ. Таны хувьд ганцаараа эзэмшиж байгаа учир Dedicated сервертэй ерөнхийдөө төстэй болно.
* Dedicated Server – Зориулсан сервер. Энэ нь хамгийн үнэтэй бөгөөд маш том, эсвэл олон сайтуудыг байрлуулахад зориулагдсан. Та нэг сервер компьютерийг дан ганцаар эзэмшинэ гэсэн үг юм.

гэсэн олон хэлбэртэй байдаг. Үүнээс веб сайт байрлуулагч нь өөрийн сайтын ачаалал, эдийн засгийн боломжиндоо тааруулан сонголтоо хийдэг.

Эх сурвалж: http://www.enat.mn

Судалгааны ажил хэрхэн бичих вэ

Их дээд сургуульд амжилттай суралцахын нэг гол шалгуур бол сайн судалгааны ажил бичих явдал байдаг шүү дээ. Судалгааныхаа ажилд бүтээлчээр хандсанаар өндөр үнэлгээ авахаас гадна мэдлэг чадвараа тэлэх боломжийг өгдөг. Тэгвэл судалгааны ажлыг хэрхэн сайн бичих вэ? Сайн судалгааны ажил бичихийн тулд хамгийн гол нь сэдвээ зөв сонгож, хэлэхийг хүсч буй зүйлээ оновчтой илэрхийлэх хэрэгтэй. Үр дүнтэй, сайн судалгааны ажил бичихийн тулд мөрдлөг болгох алхамуудыг хүргэе.
Судалгааны ажил бичих үндсэн алхамууд:
1. Сэдэв сонгох. Сэдэв сонгохдоо өөрийн сонирхсон, сэтгэлээрээ хандаж чадах сэдэв сонгох нь чухал. Гэхдээ хангалттай мэдээлэл олдох боломжтой эсэхийг нь бас харах хэрэгтэй. Хэтэрхий өргөн цар хүрээтэй сэдэв сонгочихвол хэзээ ч бичиж барахгүй, эсвэл илэрхийлэх гэж байгаа зүйл нь тодорхойгүй болно.
2. Мэдээлэл цуглуулах. Олон янзын эх сурвалжуудаас мэдээлэл оруулж өгвөл илүү сонирхолтой, үр бүтээлтэй болох болно. Жишээ нь нэвтэрхий толь, тайлбар толь, шинжлэх ухааны судалгааны бичиг, сэтгүүл, сонин, ном гэх мэт. Эдгээр эх сурвалжуудыг хэвлэлийн хэлбэрээс гадна интенэтээс ч мөн олох боломжтой.
3. Номзүйн картуудаа бэлдэх. Цуглуулсан мэдээллүүдээ ангилахын тулд номзүйн карт ашиглах нь тохиромжтой. Ном зүйн картыг хэрхэн бэлдэх заавар номын сан бүрт байдаг.
4. Тэмдэглэл хөтлөх. Судалж буй эх сурвалж бүхнээс хэрэгтэй гэсэн мэдээллээ тэмдэглэж ав. Тэмдэглэл бүрээ дугаарлаж, нэрлэх нь мөн ашигтай байдаг.

5. Сэдвээ гарчиглан ангилах. Мэдээлэл цуглуулж, нэгтгэн дүгнэсний эцэст судалгааны ажлынхаа бүлэг, сэдвүүдийг гарчиглан ангилах хэрэгтэй. Жишээ нь:
Сэдэв
1. Дэд сэдэв 1
1.1 Дэд сэдэв доторхи гарчиг
1.2 Дэд сэдэв доторхи гарчиг…
2. Дэд сэдэв 2
2.1 гарчиг
2.2 гарчиг…
6. Эх ноорог бичих. Сэдвүүдээ гарчиглан ангилсны дараа цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн өөрийн санаагаа оруулан эх ноорогоо бичиж эхлэх хэрэгтэй. Эх ноорогоо бичих явцдаа оруулж буй мэдээлэл, иш татсан хэсгүүдээ тодотгосон од бүхий тэмдэглэлүүдийг дэс дараалалтайгаар оруулж өгвөл амар байх болно.
7. Эх ноорогоо хянах. Эх ноорогоо бичиж дууссаны дараа эхнээс нь дахин уншиж, өөрчлөх зүйлүүдээ өөрчилж, найруулга болон үг үсгийн алдаагаа хяна.
8. Ном зүйгээ бэлдэх. Ийнхүү судалгааныхаа ажлыг бичиж дууссаны дараа оруулсан мэдээлэл бүхнийхээ эх сурвалжуудыг ном зүй болгон хавсаргах хэрэгтэй. Өмнө нь бэлдсэн ном зүйн картуудаа ашиглан цагаан толгойн дарааллаар жагсаан бичнэ.
9. Нүүр болон гарчигаа бэлдэх. Судалгааны ажлынхаа нүүрэнд сэдэв, өөрийн нэр, он, газрыг бичнэ (мөн удирдсан багшийн нэрийг бичиж болно). Гарчигандаа оршил, сэдэв, дэд сэдвүүд, дүгнэлт, ном зүй, хавсралтаа бичнэ.
10. Судалгааныхаа ажлыг эцэслэн шалгах.

Эх сурвалж: apto.ikhzasag.com

Миний анхы бичлэг

Энэ блогийг анх 2011 оны 2-р сарын 18-ны өдөр нээлээ. Энэ блог дээр өөртэй таалагдсан нийтлэлийг эх сурвалжийн дурдаад хуулж тавих, өөрөө зарим нэгийн зохиож бичих, өөрийнхөө амьдраль, дуртай зүйлээ бичих, програмчлалаар суралцах зэргээр нээсэн болно