Alertpay.com төлбөрийн картын тооцооны систем

Alertpay.com төлбөрийн картын тооцооны систем
2010-12-18,01:34 | Ангилал: Шинэ сонин
Монголд байгаа хүмүүст олон улсын төлбөрийн картаараа Paypal зэрэг сайт ашиглаад төлбөр хийж болдог байсан ч хялбархан төлбөр хүлээж авах боломж хаалттай байсан билээ.
Alertpay.com сайтыг ашигласнаар сайтаараа төлбөртэй үйлчилгээ, худалдаа хийх боломж илүү ойрхон боллоо гэсэн үг. Paypal системийн хувьд Монголоос авсан төлбөрийн картаар гадаадаас төлбөр авах боломжгүй зөвхөн төлбөр хийх л боломжтой байдаг. Харин Alertpay.com 4.9%+0.25$ (paypal 2.9%+0.3$) шимтгэлтэйгээр бидэнд энэ боломжийг олгож байна. Ингээд танд Alertpay.com сайтад бүртгүүлсэн талаараа товч мэдээлэл хүргэе.

1. Хэдийгээр зөндөө сонсож байсан ч яг сайн баталгаатай эсэхийг нь мэддэггүй, бас анзаардаггүй, ганцхан л paypal гэдэг систем байдаг юм шиг бодож явдаг байлаа. Нэг өдөр веб хэсэж яваад alertpay.com-ын хуудас руу орж доор нь буй VeriSign (дэлхийн хамгийн том сайт баталгаажуулах системүүдийн нэг) тэмдэг байгааг хараад дээр нь дарж үзэв. Үнэхээр Verisign, BBB болон McAfee-аар хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн систем болохыг нь олж мэдээд бүртгүүлж үзэхээр шидсэн юм. Тэгтэл Монгол төлбөрийн картыг маань зөвшөөрч мөн Send Money хэлбэрээр төлбөр хүлээн авах боломжтойг нь олж мэдэв.
AlertPay – secure credit card and checking services
2. Түүний дараа сонирхон дахиад жаахан судалж үзвэл веб сайтаараа яг paypal шиг шууд VISA, Master, American Express картуудаас төлбөр хүлээн авах системтэй болохыг нь мэдээд Бизнесс ангилалынх нь сайтаа танилцуулах хэсэг рүү ороод сайтын танилцуулгаа илгээв.

3. Энэ хооронд төлбөрийн картаа бас баталгаажуулах хэрэгтэй байсан бөгөөд картаа бүртгүүлэн 3-4 хоногийн дотор картын төлбөрийн хуудсан дээр маань Alertpay.com -оос нууц дугаар ирснийг нь бүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулаад картаа баталгаатай болгоод авлаа.
McAfee SECURE sites help keep you safe from identity theft, credit card fraud, spyware, spam, viruses and online scams
4. Бас гар утасны дугаараа оруулан нууц дугаар бүхий мессеж хүлээн аваад түүнийгээ оруулаад дугаараа бас баталгаажуулав. Ингээд төлбөр хүлээн авах боломж бүрдсэн. Жаахан хүлээх л үлдлээ.

5. Харин өнөөдөр зөвшөөрсөн хариугаа хүлээн авав. Нэг анхаарах зүйл нь эхний хэдэн гүйлгээнд 14 хоног хүртэл хугацаагаар картанд маань тооцоо орохгүй хүлээгддэг юм байна. Энэ нь янз бүрийн залилан, хууран мэхлэлтээс сэргийлэх зорилготой юм байна.

6. За тэгээд одоо веб сайтдаа жаахан холбох скрипт бичих л үлдлээ. Төлбөр болон хандив авах систем Монголд амьдарч буй залуус маань хийхэд төвөгтэй байдаг бол энэ удаад ямар ч байсан нэг шат урагш ахих боломжтой боллоо. Өөрсдийн програмаа зохиогоод интернетээр худалдаалж болох боломжтой. Нээлттэй төслөө хэрэгжүүлээд хандив авах боломжийн гарц нээж оллоо. Хэрвээ та үүнийг мэддэггүй, сонирхож хүлээж байсан бол сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна.

7. Мөн та өөр бусдад Alertpay.com сайтыг танилцуулан сурталчилж бага боловч мөнгө олох боломжтой юм байна. Мартсанаас олон улсын төлбөрийн картгүй тохиолдолд чекээр төлбөрөө хүлээн авч болохоор юм билээ. Гэвч чек солиулах нь бас л Монголд төвөгтэй байдаг. Дор хаяж 45 хоног зарцуулагддаг. Тиймээс олон улсын төлбөрийн карттай болоод түүгээрээ төлбөрөө хүлээн авсан нь илүү амар болов уу.

Дээр веб сайтын хувьд танилцуулсан бөгөөд энгийн хүн бол сардаа 400$ хүртэл ямар нэгэн шимтгэлгүй хүлээн авч болдог гэж байна. Монголд буй олон улсын төлбөрийн карттай хүмүүс рүү гадаадаас сардаа 400$ хүртэл бол төлбөргүй шилжүүлж болох тул 5$ шимтгэлтэйгээр хувийн шилжүүлэг хийгээд байж болохоор л юм байна. Шимтгэлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх сурталчилгааны баннер дээр дарж ороод сайтынх нь хөлд буй Fees гэсэн холбоосоор ороод мэдээлэл аваарай.

За ямар ч байсан олон улсын төлбөрийн картаараа төлбөр хүлээн авах боломжтой боллоо. Одоогоор програм систем маань хараахан хийгдээгүй байгаа ч ямар ч байсан өнөөдөр зөвшөөрсөн хариу цахим шуудангаар маань иржээ. Удахгүй та манай домэйн болон, хостинг үйлчилгээнүүдийг ашиглах болон сурталчилгаа байрлуулах зэргээр манайхаас төлбөртэй үйлчилгээ авахдаа олон улсын төлбөрийн картаар ямар нэгэн аюулгүй дэлхийд танигдсан тооцооны системээр төлбөрөө хийн ашиглах боломж удахгүй бүрдэх болж байна.
Мөн Дусал гарын драйвер болон манай блог, сайтуудыг ашигладаг биднийг дэмждэг хүмүүс хандив өргөх боломжтой боллоо. Таны тус дэмжлэг маш их хэрэгтэй байгаа тул та манай үйл ажиллагааг дэмждэг, цаашид манай програм, үйлчилгээнүүдийг илүү чанартайгаар сайжирсан хувилбаруудыг хүлээн авч хэрэглэхийг хүсдэг бол биднийг санхүүгээр дэмжээрэй. ирмэх

Цааш нь сонирхвол доорх сурталчилгаан дээр дарж орж бүртгүүлээд ашиглахыг санал болгож байна:

Нийтлэсэн: altanochir

Student of Stars

Сэтгэгдэл бичих