Албан бичгийн стандарт

Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Стандартчилал, хэмжил зvйн vндэсний тєв /СХVVТ/-єєс саяхан бичиг баримт боловсруулах стандартыг баталж мєрдvvлж эхэлжээ.

Єнєєдрийг хvртэл манайд тєр, захиргааны байгууллагуудаас аваад сургууль, соёлын газар, аж ахуйн нэгжvvд албан бичиг, баримтыг хэрхэн бичиж, боловсруулах талын нэг загвар стандартгvй явж ирсэн. Жишээ нь оноосон нэр, албан байгууллага, газрын нэрийг алийг нь том, жижгээр бичих, догол мєр хаанаас авах, vгийг хэрхэн товчилж, задлах гэх мэт дээр манайхан тогтсон стандарт байдаггvйгээс хvмvvс яаж бичихээ мэддэггvй, бичиг цаасны ажил дээр хамаг цагаа алддаг нь нууц биш юм. Энэ бvгдийг нэг мєр болгох vvднээс СХVVТ-єєс бичиг баримт боловсруулах стандартыг баталж, єнгєрсєн сараас эхлэн мєрдvvлж байна.

Vvнд бичиг баримтыг хэрхэн бичиж боловсруулах, хэрхэн засвар хийх 20-иод загварыг тусгажээ. Энэ талаар ШУА-ийн Хэл шинжлэлийн хvрээлэн, Vндэсний архивын газар, УМХГ зэрэг холбогдох байгууллага, газраас санал аван тусгажээ. “Шинэ” стандарт нь тєр, засаг, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжийн бичиг баримт, техникийн ажилтнуудын бичгийн ур чадварыг дээшлvvлэх, баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулахад ихээхэн хэрэг болно гэж мэргэжилтнvvд vзэж байна.
Дугаар 053/073/

Энэ нийтлэлийн эх сурвалж Olloo.mn

Энэ шинэ стандартын тогтоолыг олж өгч тус болно уу

Сүүлийн хэдэн жилд хамгийн нөлөө бүхий 20 нээлттэй эх бүхий веб програм хангамжууд

Хамгийн нөлөөтэй 20 нээлттэй эх бүхий веб програм хангамжууд

Нээлттэй эх гэдэг хүн болгонд боломж олгож өгсөн дэлхийг хавтайлагч гол хүчин зүйлүүдийн нэг билээ. Өгөгдлийн сан, дэлгүүрийн систем, блог бичих, мейл явуулах гэх мэт төрлөөр дагнасан гайхамшигтай программ хангамж бүхий архитектуртай, хувьсгалч шинэ санаа агуулсан дэлхий дээр ул мөрөө тодоор үлдээж чадсан 20 нээлттэй эх бүхий програм хангамж, хэрэгслүүдийг дурдаж байна.
1998
PHPMyAdmin
phpMyAdmin нь PHP дээр бичигдсэн Web дэх MySQL удирдахад зориулсан программ хангамж юм. 1999

SquirrelMail

SquirrelMail нь вебшууданд суурьлсан багаж юм. IMAP, SMTP протколд PHP-р цэвэр дэмждэг. Хэрэглэгчдийн мейлтэй холбоотой олон функцтэй.
2000

osCommerce

osCommerce нь онлайн электрон дэлгүүрт хэрэглэдэг программ юм

OpenX

OpenX нь phpAdsNew нэртэйгээр эхлээд ийм нэртэй болсон билээ. Ads хийдэг бизнеснийхнийг татаж чадсан хүчирхэг программ хангамж

phpBB

phpBB нь хурдтай хөнгөхөн, темплет, хийх боломжтой, хамгаалалт сайтай олон нийтийн форум хийдэг программ хангамж.

2001

Gallery

Gallery нь мөн л PHP-р бичигдсэн зургын програм хангамж юм.

Drupal

Drupal нь блог, сошиол нетворкын сайтууд хийхэд хэрэглэгддэг сайхан эх билээ.

MediaWiki

MediaWiki нь вебд суурьлсан Мэдээллийн лавлах сайтууд үүсгэхэд хэрэглэгддэг.

2003

WordPress

WordPress нь вебийн стандарт блог хөтлөхөд хүчирхэг хэрэгсэл
2004

SugarCRM

SugarCRM бизнесийн бүхий л төрлийн компаниудад ашиглах боломжтой (урамшууллын систем үүсгэх,) хэрэгсэл
2005

Joomla!

Joomla! нь маш олон хүнд тархаж чадсан хялбар аргаар динамик сайт хийх боломж олгож өгдөг хэрэгсэл
Pligg

Pligg нь нийгмийн сүлжээ, блог зэрэгт ашигладаг хэрэгсэл
2007

Magento eCommerce

Magento нь э-дэлгүүрийн систем

eyeOS (Cloud Computing OS)

eyeOS цэвэр интернэтд суурьлсан десктоп программуудын нэгдэл
2008

Elgg

Elgg нь нийгмийн сүлжээний платформ

PHPmotion

PHPmotion үнэгүй видео аудио хуваалцдаг хэрэгсэл
2009

Piwik

Piwik Гүүгл аналитик шиг веб мастеруудын ажлыг хөнгөвчилж өгдөг эд

Open Atrium

Open Atrium багаараа ажиллах боломжийг олгож өгсөн хүчирхэг хэрэгсэл

Та эдгүүр хүчирхэг үнэгүй нөлөө бүхий програм хангамжуудыг хэрэглэж хүчийг нь мэдрээрэй.

2010 оны байдлаар дэлхийн хамгийн их борлуулт хийсэн болон орлогоороо тэргүүлэгч корпарациуд

Fortune сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн том 500 компанийн жагсаалт гарлаа. Wal-Mart борлуулалтаараа энэ жил ахин тэргүүлснээр долоодахь жилдээ тэргүүлж байгаа юм байна. Жагсаалтад орох гол шалгуур нь компанийн өмнөх жилийн борлуулалтын орлого бөгөөд жилийн орлого нь 4 тэрбумаас давж байж энэхүү жагсаалтад багтдаг. Манай хойд хөршийн нефть хийн аварга компани болох Газпром бизнесээс олж байгаа орлогоороо дэлхийд тэргүүлж байна. БНХАУ-с газын компани болох Sinopec групп 7-р байранд жагссан байна.

Дэлгэнгүй жагсаалтыг эндээс
http://money.cnn.com/magazines/fortune/global500/2010/full-list
Forbes сэтгүүлийн жагсаалтыг эндээс үзээрэй
http://www.forbes.com/lists/2010/18/global-2000-10_The-Global-2000_Rank.html

Сургуулиа хаяад амжилтанд хүрсэн 10 алдартан

Өнгөрсөн жил Time сэтгүүлээс гаргасан судалгаагаар ингэж гарсан байна.

1. Bill Gates
2. Steve Jobs
3. Frank Lloyd Wright
4. Buckminster Fuller
5. James Cameron
6. Mark Zuckerberg
7. Tom Hanks
8. Harrison Ford
9. Lady Gaga
10. Tiger Woods

Amazon-с бараа захиалах

Amazon яагаад зах зээлийг эзэлсэн компани болж чадсан бэ? Анх гарч ирэхдээ онлайнаар ном зарж гарч ирж байсан энэ компани тухайн vедээ зах зээлийг хуваан эзэлчихсэн байсан том том номын дэлгvvрийн сvлжээнvvдийг хэрхэн шахаж чадсан юм бол оо? Энэ сонирхолтой асуултын хариуг олохоор би зорьлоо. Энэ нь надад ч гэсэн сонирхолтой байсан учраас би судалж эхэлсэн юм.

Шинэ боломжийг нээж өгөв. Тухайн vед онлайн гэдэг бол шинэ боломж нээж өгч байсан хэрэг. Хэрэглэгчид гэртээ сууж байгаад хvссэн номоо захиалж болно гэдэг бол Интернэтийн бидэнд олгож байсан хамгийн гол шинэ санаа байсан юм.

Зах зээл дэх хэрэгцээг зөв олж харах. Гэвч ганц вэб сайт хийгээд лут амжилтанд хvрэх нь юу л бол. Amazon-ы хамт олон тэгэхэд харин хаана ч хэний ч бий болгож байгаагvй агуу том номын агуулахыг бvрдvvлж чаджээ. Жирийн нэгэн номын дэлгvvрт хэдэн зуун сайндаа л хэдхэн мянган номын багтаамж байдаг бол Амазон энэ сул талыг нь сайжруулж хэрэглэгчдэдээ хэдэн сая төрлийн номыг санал болгож өгчээ. Анх гарч ирэхдээ хуучин, ховор, олддоггvй номуудыг зарж хvмvvсийг татаж байсан бол сvvлдээ дөнгөж зах зээлд гарах гэж байгаа шинэ номууд, гадуур худалдаалагддаггvй электрон номуудыг санал болгож эхэлжээ.

Хамгийн тvргэн шуурхай, найдвартай vйлчилгээ. Энэ тал дээр Амазон vнэхээр бодитой, нухацтай ханддаг юм. Ингэж чадсанаар онлайн бизнест байж болох сул талыг багасгасан буюу шуудангаар явах хугацааг богиносгож чадсанаар хэрэглэгчдийнхээ итгэл найдварыг олж чадсан гэдэг. Тэд зvгээр ч нэг хурдан шуурхай гэж хэлдэггvй бөгөөд таны захиалга нэг өдрийн дотор очино ч гэдэг юм уу маш бодитой байж тэрэндээ хvрдэгээрээ vйлчлvvлэгчиддээ маш таалагддаг байна.

Хэрэглэгчдийг хооронд нь холбож чадсан. Тэд онлайнаар хvмvvс юм худалдан авах маш уран аргыг хэрэглэдэг. Бодоод vз дээ, та урьд нь аливаа зvйлийг авахдаа найз нөхөд, танил талаасаа асуудаг байсан бол энэ удаа Амазон руу ороод л хvмvvс тухайн барааг юу гэж дvгнэж байгааг мэдчихнэ. Хvмvvс бараа бvтээгдэхvvнд vнэлт дvгнэлт өгч, сэтгэгдлээ бичдэг энэ систем нь одоо ч вэбийн сайн бизнесvvдийн нэгд ордог.

Хэрэглэгчдэд хэрэгтэй шинэ vйлчилгээнvvдийг үргэлж санал болгож байдаг. Амазон л анх Wish-list, 1-Click зэрэг хэрэглэгчдэд хэрэгтэй, шинэ сонин, гайхалтай vйлчилгээнvvдийн анхдагч байв. Саяхан л гэхэд захиалагч номоо захиалах vер тухайн ном нь захиалагчийн байгаа газартай ойр номын дэлгvvрт байгааг заадаг шинэ vйлчилгээ нэвтрvvлжээ. Ингэснээр захиалагч Амазоноор дамжуулан тухайн номын дэлгvvрт номоо захиалах бөгөөд удалгvй нөгөө номын дэлгvvр нь ном очиж авахад бэлэн байгааг илтгэдэг гэнэ. Энэ vйлчилгээ нь хэрэглэгчдэд тун тохитой амар хялбар ба бас шуудангийн мөнгөнд ч хэмнэлттэй юм. Хэдийгээр хэрэглэгч номоо Амазоноос биш өөр номын дэлгvvрээс авч байгаа ч гэлээ энэ бол Амазон хэрэглэгчдээ хэрхэн нэгдvгээрт тавьдаг жишээ юм.

Хэрэглэгчдийн мэдрэмж, сэтгэгдэлийг vргэлж №1-т тавьдаг. Амазон хэрэглэгчдээ анх юм сонирхон вэб сайтаар хэсvvчлэхээс авахуулаад гvйлгээ хийх, бараагаа хvлээх болон ирэхэд нь задлах хvртэл гээд бvх л хэрэглэгчдийн Амазоноор vйлчлvvлэх vйлчилгээ нэг бvрийг 360 градусаар авч vздэг байна. Тэд vргэлж vйлчилгээ нэг бvртээ туршилт явуулж байдаг ба ихэнх vйлчилгээ нь онлайн тул хэрэглэгчдийн тухайн vйлчилгээнд хандах мэдрэмжийг шууд л мэдэхэд их амар байдаг гэнэ. Мэдээж туршилтыг олон арван мэргэжлийн, маркетингийн болон статистикийн хvмvvс явуулдаг юм.
Хамгийн дээд зэргийн хамт олныг бvрдvvлж чаддаг. Амазоны нэг онцлог нь тэд хvнийг ажилд анх авахдаа маш нарийн шалгаж авдаг бөгөөд тэдний шалгуурт тэнцэхгvй хvнийг гайгvй сайн хvн гэж ердөө бодож ажилд авдаггvй гэнэ. Тэд хvмvvсийг ерөнхийд нь А, В, С гэж ангилах ба зөвхөн А бvлэгт багтах хvнийг л ажилд авдаг байна. Тэдний vзэж байгаагаар бол хэрэв нэг л В бvлгийн хvнийг авах юм бол тэр нь өөртэйгээ адил цаашлаад С бvлгийн хvнийг ажилд авах магадлал өндөр байдаг гэнэ.

Асуух асуулт, онлайнаар юм авахад тань туслалцаа хэрэгтэй байгаа бол өөрийн и-мейл хаягаа коммент хэсэгт үлдээгээрэй. Ялангуяа анх худалдан авалт хийж буй хүмүүс их санаа зовнодог тул надаас ойлгохгүй байгаа зүйлсээ чөлөөтэй асууж болно шүү. Good Luck 🙂
Өнөөдөр уншигчдын хүсэлтээр Amazon.com сайтаас хэрхэн худалдан авалт хийх талаар зөвлөмж, how-to оруулж байна. Энэхүү blogpost, түүний хэсгийг зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно. Эхний хэсэгт зөвлөмжүүд, анхаарах зүйлсийн талаар байгаа бөгөөд дараагийн хэсгээс Amazon.com-с бараа худалдаж авах алхамууд болон хүлээн авсан бүтээгдэхүүний зургууд, эцэст нь холбогдох байгууллагуудын хаяг утасыг аваарай.

Онлайн худалдаа хийх зөвлөмж, анхаарах зүйлс

Үргэлжлэлийг уншихын тулд Read More дарна уу.

Amazon.com-с худалдан авалт хийх алхамууд

Хүлээн авсан бүтээгдэхүүн
Amazon.com-ын санал болгож буй илгээлтийн сонголтуудаас гадна Агаарын Карго ашиглаж болно. Би сүүлийн үед Сантис карго ашиглаж байгаа учир нь ОУ-ын шуудангаар барааг авах нь нилээд өндөр зардалтай. Сантис каргоны хувьд найдвартай, хурдан (14 хоног) боломжийн үнэтэй учраас сонгосон.

Дээр харагдаж буй жишээ болох The Fame Monster-ийг эндээс худалдан авах боломжтой.

Zip code-ны хувьд өөрийн харьяа шуудангийн салбараас лавлаарай. 21xxxx гэсэн 6 орон бүхий дугаар байгаа. http://www.zipcode.mn гэсэн сайтыг ашиглалтанд оруулсан байсан боловч хэр зэрэг найдвартай, ашиглагддаг эсэхийг сайн мэдэхгүй байна.

Гадаадаас худалдан авалт хийж байгаа учраас ОУ-д хүлээн зөвшөөрөгдөх карттай байх нь чухал юм. Худалдаа Хөгжлийн Банкийг санал болгож байна. Интернэт худалдан авалт хийх гэж байгаа бол Интернэт хуулгын үйлчилгээг идэвхжүүлээрэй, ингэснээр цаг тутамд орж байгаа мөнгийг хянах боложмтой. Интернэт худалдаа хийдэг газрууд мөнгө угаах, хуурамч худалдан авалтаас сэргийлэхийн тулд $1-ийн authorization хийдэгийг мартуузай. Энэ мөнгө нь 2 долоо хоногийн дотор эргэж орох ёстой ба хэрэв орж ирээгүй байгаа тохиолдолд онлайн дэлгүүр, банктайгаа холбоо тогтоогоорой.

Илгээмж, шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд:
DHL Mongolia
Веб сайт: http://www.dhl.mn/
Утас: 976-11-310919

Монгол Шуудан
Веб сайт: http://www.mongolpost.mn/

Сантис карго
Уг каргоны үйлчилгээг надтай холбоо тогтоон, хэрхэн ашиглах талаар зөвөлгөө аваарай. Хүмүүс бараа захиалаад алдаа хийх магадлал өндөр байдаг учраас холбоосуудыг нь устгав. И-мейл хаягаа коммент хэсэгт үлдээгээрэй.

Олон Улсын Visa карт:
Худалдаа Хөгжлийн Банк
Веб сайт: http://www.tdbm.mn/
Утас: 976-11-312362

Голомт банк (Ашиглаж үзээгүй)
Веб сайт: http://www.golomtbank.com
Утас: 976-11-

За тэгээд бүх юм жин тан болчихсон бол http://www.amazon.com хуудасруу орж хүссэн бараагаа аваарай 😀

Alertpay.com төлбөрийн картын тооцооны систем

Alertpay.com төлбөрийн картын тооцооны систем
2010-12-18,01:34 | Ангилал: Шинэ сонин
Монголд байгаа хүмүүст олон улсын төлбөрийн картаараа Paypal зэрэг сайт ашиглаад төлбөр хийж болдог байсан ч хялбархан төлбөр хүлээж авах боломж хаалттай байсан билээ.
Alertpay.com сайтыг ашигласнаар сайтаараа төлбөртэй үйлчилгээ, худалдаа хийх боломж илүү ойрхон боллоо гэсэн үг. Paypal системийн хувьд Монголоос авсан төлбөрийн картаар гадаадаас төлбөр авах боломжгүй зөвхөн төлбөр хийх л боломжтой байдаг. Харин Alertpay.com 4.9%+0.25$ (paypal 2.9%+0.3$) шимтгэлтэйгээр бидэнд энэ боломжийг олгож байна. Ингээд танд Alertpay.com сайтад бүртгүүлсэн талаараа товч мэдээлэл хүргэе.

1. Хэдийгээр зөндөө сонсож байсан ч яг сайн баталгаатай эсэхийг нь мэддэггүй, бас анзаардаггүй, ганцхан л paypal гэдэг систем байдаг юм шиг бодож явдаг байлаа. Нэг өдөр веб хэсэж яваад alertpay.com-ын хуудас руу орж доор нь буй VeriSign (дэлхийн хамгийн том сайт баталгаажуулах системүүдийн нэг) тэмдэг байгааг хараад дээр нь дарж үзэв. Үнэхээр Verisign, BBB болон McAfee-аар хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн систем болохыг нь олж мэдээд бүртгүүлж үзэхээр шидсэн юм. Тэгтэл Монгол төлбөрийн картыг маань зөвшөөрч мөн Send Money хэлбэрээр төлбөр хүлээн авах боломжтойг нь олж мэдэв.
AlertPay – secure credit card and checking services
2. Түүний дараа сонирхон дахиад жаахан судалж үзвэл веб сайтаараа яг paypal шиг шууд VISA, Master, American Express картуудаас төлбөр хүлээн авах системтэй болохыг нь мэдээд Бизнесс ангилалынх нь сайтаа танилцуулах хэсэг рүү ороод сайтын танилцуулгаа илгээв.

3. Энэ хооронд төлбөрийн картаа бас баталгаажуулах хэрэгтэй байсан бөгөөд картаа бүртгүүлэн 3-4 хоногийн дотор картын төлбөрийн хуудсан дээр маань Alertpay.com -оос нууц дугаар ирснийг нь бүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулаад картаа баталгаатай болгоод авлаа.
McAfee SECURE sites help keep you safe from identity theft, credit card fraud, spyware, spam, viruses and online scams
4. Бас гар утасны дугаараа оруулан нууц дугаар бүхий мессеж хүлээн аваад түүнийгээ оруулаад дугаараа бас баталгаажуулав. Ингээд төлбөр хүлээн авах боломж бүрдсэн. Жаахан хүлээх л үлдлээ.

5. Харин өнөөдөр зөвшөөрсөн хариугаа хүлээн авав. Нэг анхаарах зүйл нь эхний хэдэн гүйлгээнд 14 хоног хүртэл хугацаагаар картанд маань тооцоо орохгүй хүлээгддэг юм байна. Энэ нь янз бүрийн залилан, хууран мэхлэлтээс сэргийлэх зорилготой юм байна.

6. За тэгээд одоо веб сайтдаа жаахан холбох скрипт бичих л үлдлээ. Төлбөр болон хандив авах систем Монголд амьдарч буй залуус маань хийхэд төвөгтэй байдаг бол энэ удаад ямар ч байсан нэг шат урагш ахих боломжтой боллоо. Өөрсдийн програмаа зохиогоод интернетээр худалдаалж болох боломжтой. Нээлттэй төслөө хэрэгжүүлээд хандив авах боломжийн гарц нээж оллоо. Хэрвээ та үүнийг мэддэггүй, сонирхож хүлээж байсан бол сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна.

7. Мөн та өөр бусдад Alertpay.com сайтыг танилцуулан сурталчилж бага боловч мөнгө олох боломжтой юм байна. Мартсанаас олон улсын төлбөрийн картгүй тохиолдолд чекээр төлбөрөө хүлээн авч болохоор юм билээ. Гэвч чек солиулах нь бас л Монголд төвөгтэй байдаг. Дор хаяж 45 хоног зарцуулагддаг. Тиймээс олон улсын төлбөрийн карттай болоод түүгээрээ төлбөрөө хүлээн авсан нь илүү амар болов уу.

Дээр веб сайтын хувьд танилцуулсан бөгөөд энгийн хүн бол сардаа 400$ хүртэл ямар нэгэн шимтгэлгүй хүлээн авч болдог гэж байна. Монголд буй олон улсын төлбөрийн карттай хүмүүс рүү гадаадаас сардаа 400$ хүртэл бол төлбөргүй шилжүүлж болох тул 5$ шимтгэлтэйгээр хувийн шилжүүлэг хийгээд байж болохоор л юм байна. Шимтгэлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх сурталчилгааны баннер дээр дарж ороод сайтынх нь хөлд буй Fees гэсэн холбоосоор ороод мэдээлэл аваарай.

За ямар ч байсан олон улсын төлбөрийн картаараа төлбөр хүлээн авах боломжтой боллоо. Одоогоор програм систем маань хараахан хийгдээгүй байгаа ч ямар ч байсан өнөөдөр зөвшөөрсөн хариу цахим шуудангаар маань иржээ. Удахгүй та манай домэйн болон, хостинг үйлчилгээнүүдийг ашиглах болон сурталчилгаа байрлуулах зэргээр манайхаас төлбөртэй үйлчилгээ авахдаа олон улсын төлбөрийн картаар ямар нэгэн аюулгүй дэлхийд танигдсан тооцооны системээр төлбөрөө хийн ашиглах боломж удахгүй бүрдэх болж байна.
Мөн Дусал гарын драйвер болон манай блог, сайтуудыг ашигладаг биднийг дэмждэг хүмүүс хандив өргөх боломжтой боллоо. Таны тус дэмжлэг маш их хэрэгтэй байгаа тул та манай үйл ажиллагааг дэмждэг, цаашид манай програм, үйлчилгээнүүдийг илүү чанартайгаар сайжирсан хувилбаруудыг хүлээн авч хэрэглэхийг хүсдэг бол биднийг санхүүгээр дэмжээрэй. ирмэх

Цааш нь сонирхвол доорх сурталчилгаан дээр дарж орж бүртгүүлээд ашиглахыг санал болгож байна:

Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам

1. Ерөнхий зүйл
1.1 Улсын Их Хурлын 2010 оны 48-р “Тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.6.1.2, Харилцаа холбооны тухай хуулийн 8.1, 9.1,2-ийг тус тус үндэслэн иргэн, хуулийн этгээд нь харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2 Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь контентийн үйлчилгээнд оролцохдоо энэхүү зохицуулалтын журмыг дагаж мөрдөнө.

2. Нэр томъёоны тодорхойлолт
2.1 Контент гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа. дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээлийг ойлгоно. Контентид дараах зүйлс орохгүй. Үүнд:

* Цахим шуудан, балк болон спам захидал
* Хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, АйПи телефон яриа гэх мэт)

2.2 Интернэтийн үйлчилгээ эрхлэгч гэж Зохицуулах хорооноос интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр интернэтийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг ойлгоно.
2.3 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч гэж интернэтийн сүлжээ ашиглан өөрийн үйлчилгээг (мэдээ, форум, хэлэлцүүлэг, худалдаа наймаа гэх мэт) нийтэд хүргэж буй иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.
2.4 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч гэж өөрийн сервер дээр вэб болон бүх төрлийн цахим өгөгдлийг байршуулж, тэдгээрт хэрэглэгчид харилцаа холбооны сүлжээ ашиглан хандах боломжийг олгодог үйлчлэгчийг ойлгоно.
2.5 Домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч Монгол Улсын дотор .MN болон бусад төрлийн домэйн нэр бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг ойлгоно.
2.6 Хэрэглэгчийн үүсгэсэн контент гэж тухайн вэб сайтын аливаа мэдээ нийтлэлд үлдээсэн сэтгэгдэл болон контейнтийг ойлгоно.

3. Хориотой контент
Контент нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрхийн актыг зөрчсөн байж болох дараах зүйлсийг илэрхийлэхийг хориглоно. үүнд:
3.1 Садар самуун явдал
А. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.1, 3.1.2 болон 5 дугаар зүйл 5.1, 5.2-ийн дагуу садар самууныг илэрхийлсэн;
3.2 Хүчирхийлэл
A. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.4- д заасан зүйлсийг илэрхийлсэн;
Б. Эрүүгийн хуулийн 178 дугаар зуйлийн дагуу терроризмийг дэмжсэн;
B. Эрүүгийн хуулийн 144 дүгаар зүйлийн дагуу шашны харгис үзэл номлолыг сурталчилсан;
Г. үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1-д заасан үндэсний язгуур ашиг сонирхолд харшилсан;
3.3 Хууль бус зар сурталчилгаа
А. Зар сурталчилгааны тухай хуулийн 6-р зүйлийн 6.5.5, 6.5.7, 6.5.8 болон 7-р зүйлд заасан зар сурталчилгааг агуулсан;
3.4 Хүүхдэд хортой контент
А. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2.3-ийн дагуу эротик зүйлсийг илэрхийлсэн;
Б. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйл 1.6-ийн дагуу хүүхдийн хүмүүжил. ёс суртахуунд сөрөг нөлэө үзүүлсэн.
В. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйл 5-д заасан зүйлсийг илэрхийлсэн;
3.5 Ёс зүйгүй хэллэг
А. Улсын Их хурлын 2010 оны 48-р тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Услын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.2-д заасан дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтыг сурталчилсан дэмжсэн сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа мэдээллийг илэрхийлсэн.

4. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч
4.1 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь тухайн үйлчилгээнд хандах хэрэглчийн хандалтын дундаж нь сарын хугацаанд өдөрт гурван мянгаас давсан тохиолдолд тус хороонд бүртгүүлэх үүрэг хүлээн.
4.2 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь үндэсний үнэт зүйлийг түлхүү нийтлэх, сурталчахыг дамжиж, гадны шашин соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой түвшинд хязгаарлана.
4.3 Вэб сайтын үйличлгээ эрхлэгч нь хэрэглэгчийн үүсгэсэн контентийг энэхүү журмын 3-ыг зөрчсөн эсэхэд хяналт тавих бөгөөд зөрчсөн тохиолдолд зөрчлийг гарсан даруйд нь арилгах, таслан зогсоох арга хэмжээ авах үүргийг хүлээнэ.
4.4 Вэб сайтад нь хэрэглэгч контент оруулах боломжтой, хэрэглэгчийн сэтгэгдэл үлдээх хэсэгтэй бол /1 өдрийн хандалтын тоо дунджаар гурван мянгаас их/ вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь дараах зүйлсийг үйл ажиллагаандаа заавал нэвтрүүлнэ. Үүнд:
А. Хэрэглэгч тухайн вэб сайтын үйлчилгээнд гишүүнээр нэвтэрч орж байж контент (сэтгэгдэл) оруулах боломжтой байх.
Б. Хэрэглэгч гишүүнээр элсэхэд зөвшөөрөх үйлчилгээний нөхцөл шаардлагыг боловсруулан гаргах ба уг нөхцөл шаардлагад дараах зүйлсийг заавал багтаасан байна. Үүнд:
а. Хориотой контентийн төрлүүд
б. Хориотой контентийг арилгах болон гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсвэл зогсоох тухай
в. Энэхүү журмыг үйлчилгээндээ дагаж мөрдөх үүрэг, болон уг журмын тухай
В. Хэрэглэгч гишүүнээр элсэхэд нэр нэвтрэх түлхүүр үг цахим хаяг зэргийг заавал бүртгэх бөгөөд цахим хаягаар гишүүнчлэлийн баталгаажуулалтыг илгээж, хэрэглэгч гишүүнээр элсэхийг баталгаажуулсан тохиолдолд гишүүнээр бүртгэж авах
Г. Хэрэглэгчийн Айпи хаяг, товч нэрийг (ID) хэрэглэгчийн үүсгэсэн контентийн дээр нийтэд харагдахуйц байрлуулах
Д. Хэрэглэгч аль нэг өөр гишүүний оруулсан сэтгэгдэл, контентийг хууль бус сөрөг контент гэж үзвэл вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх боломжийг хэрэглэхэд хялбар, энгийнээр шийдэж өгсөн байх
4.5 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчийн холбоо барих мэдээлэл, хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах төлөөлөгчийн газрын хаяг болон утасны дугаар нь олон нийтэд нээлттэй байна.
4.6 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд өөрийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

5. Контент хостингын үйлчилгээ эрхлэгч
5.1 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос тогтоосон нөхцөл шаардлагын дагуу тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.
5.2 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйлчилгээнд энэхүү журмын 3 дугаар зүйлийг зөрчсөн контент байвал дамжуулахаас татгалзах эрхтэй байна.
5.3 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд контентийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

6. Өргөдөл, гомдол шийдвэрлэх
6.1 Гомдол маргааныг шийдвэрлэхдээ Зохицуулах хорооноос баталсан “Гомдол, маргааныг хүлээн авах, хянан шийдвэрлэх журам” болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.
6.2 Зохицуулах хороо нь энэхүү журмын 3 дугаар зүйлийг зөрчсөн контентийн талаарх гомдол, мэдээллийг албан бичиг, факс цахим шуудангаар хүлээж авна.
6.3 Зохицуулах хороо нь хэрэглэгч болон холбогдох байгууллагын өргөдөл, гомдол дээр үндэслэн холбогдох байгууллагад мэдэгдэл хүргүүлнэ.
6.4 Хэрэглэгч нь энэхүү журмын 3-д заасан хориотой контент (сэтгэгдэл)-ийн талаарх гомдлоо эхлээд тухайн вэб сайтад мэдэгдэх ба хэрэв уг вэб сайтын үйлчилгээ эрхлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд зохицуулах хороонд мэдэгдэнэ.
6.5 Зохицуулах хороо тухайн контентийг уг журмын 3-д заасан хориотой контент байна гэж үзвэл доор заасан арга хэмжээ авахыг вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ.
А. Мэдэгдэл хүлээн авснаас 1 хүртэлх цагийн дотор уг зөрчлийг арилгах арга хэмжээ аван хариуг мэдэгдэх
6.6 Хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол уг вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал түр зогсоох тухай мэдэгдлийг Зохицуулах хорооноос интернет үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингын үйлчилгээ эрхлэгчид өгнө.
6.7 Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос мэдэгдэл өгсөн тохиолдолд доор заасан арга хэмжээг 4 хүртэлх цагийн дотор авна.
А. үйл ажиллагааг нь хаах тухай вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх
Б. Тухайн вэб сайтын үйлчилгээг зөрчил арилтал зогсоож, хариуг Зохицуулах хороонд мэдэгдэх
6.8 Зохицуулах хороо нь контентийн талаарх гомдол, шийдвэр, хэрэгжилтийг гомдол гаргасан хэрэглэгчдэд мэдэгдэх бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
6.9 Зохицуулах хороо нь интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн үйлчилгээ эрхлэгчээс авсан бизнесийн болон хэрэглэгчдийн мэдээллийг зөвхөн зохицуулалтын үйл ажиллагаанд ашиглана.

PHP: Symfony framework сурах бичиг

Jobeet Practice Symfony монгол орчуулгуудын эмхтгэл
Symfony сурч байгаа над шиг хүмүүст хэрэг болно гэж бодоод доорх хүмүүсийн хийсэн хөдөлмөрийг нэгтгээд нэг pdf файл болгоод тавьлаа.
Монгол хэлрүү орчуулсан Г.Эрхэмбаяр,Ариунсүлд,
Ш.Ганбат нартай баярлалаа.

jobeet-1.4-doctrine-en татах

Practice Symfony Монгол татах